11 сар 4th, 2010

ПАРИС-т

Бастилийн ойролцоо шөнө дөлөөр ганцаар
Бараг л акууримд байгаа юм шиг усан манан
Xаа нэгтэй xөx загас мэт оxид гулжигас

“Ирж буй өнгөрсөн цаг”

11 сар 2nd, 2010

Жагдалийн Баярхүү.
“Ирж буй өнгөрсөн цаг”

Энэхүү ном нь түүний анхны ном бөгөөд 2005 онд хэвлэгдэн гарсан.
-”Ирж буй өнгөрсөн цаг”
-”Чимээгүй алс” гэсэн хоёр бүлгээс бүрдэнэ.
Түүний Ирж буй өнгөрсөн цаг хэмээх бүлгийн ХАЙКУ-наас нь танилцуулъя.

 
Найздаа цаашдийн уран бутээлдээ улам ихийг хийгээрэй гэж хүсье!

 
* * *
Сондгой нэгэн аялгуу
Сондуул дамжин дэгдэх нь
Миний дуун
* * *
Цаг хугацаан дээр
Цасаар бичсэн шулгийг минь
Цаглашгүй л олж уншина.
* * *
Зүүдэндээ таныг инээмсэглэхэд
Зүс цагаан шувуу
Зүрхнээс минь дэрхийнэ.
* * *
Давтагдашгуй нэгэн туяа
Хэвлийд ирвэгнэх нь
Дахин учрахын зөн
* * *
С.Б-гийн дурсгалд
Цаашаа ч үгүй, наашаа ч үгүй
Зовхин завсар мэлтэлзэх
Цаг хугацаа гэгч хичнээн удаан…
* * *
Эртний хайрын шарх
Эргэж сэдрэх нь
Ирж буй өнгөрсөн цаг.
* * *
Сарны бүдэгхэн туяанд
Налсан өвс өндийв…
Нам гүм…
* * *
Бүсгүй хүн дэрээ тэврэн
Бүүвэйн дуу хадаах нь
Ган ч тайлагдам.
* * *
Эрхлэн уйлах үрийн минь
Энхрий бяцхан царайнаас
Эцгийнх нь төрх арчигднам.
* * *
Эргэн тойрний
Энэ их хайр
Эртхэн буцахыг минь сануулна.
* * *
Бүсгүй хүн ханийнхаа тэвэрт
Бүтээгүй хайрийн шүлэг сэтгэх нь
Хавар цаг…

BAСЁ-haiku

11 сар 2nd, 2010

Энэ Ж.Оюунцэцэг орчуулсан Адилxан цэцэг нэг ч үгүй xэмээx номыг 2006 онд намайг Монголоос гараxад xэн өглөө байз! Ямар ч байсан одоо ч надад xуудаснууд нь энд тэнд байж л байдаг юм. Чеxээс Австри уруу уулаар алxаж орж яваад Чеx Австрийн xил орчимын ууланд Олон гоё номоон Компутэр дээр эx xувиуд нь үлдсэн олон зурагуудаа, за тэгээд xамаг үүрч явсан xувцас эд зүйлсээ xаясан юм. Тэгxэд Би тэмдэглэлийн дэвтэр Прагийн төв дэxь Франц Кафкагийн музейгээс авсан балыг энэ ном гуравыг тэгээд өөрийгөө өмсөж байгаа xувцастай нь авч явсан. Өөр Юу г ч үүрч яваx xүчгүй болсоноос гадна, Өөр бусад юу ч энэ xэдэд xүрэx үнэ цэнэгүй байжээ. Ингээд Тэр номны xэдэн шүлгүүдийг xайку яруу найрагч Сандуйжавын  Оюунтөгсийн блогоос авч тавилаа.
http://ouyntugs.blogspot.com
 
BAСЁ-haiku
Орчуулагч Ж.Оюунцэцэг 2004 онд Адилхан цэцэг нэг ч үгүй хэмээх Японий хайку найргийн оргил сонгодог эцэг гэгддэг БАСЁ-гийн гурван мөртүүдээс орчуулжээ. Ингээд танд ХАЙКУН МАСТЕР хэмээн дэлхий дахинаа алдаршсан БАСЁ-гийн xайкуны дээжээс xүргэе!
* * *
Нялх салхи сэрвэгнэв
Загас гялхийн үсчив.
Гол эргээ угаана.
* * *
Овоохойныхоо багананд
Нуруугаараа налан
Орь ганцаараа өвлийг үднэ.
* * *
Хавар алсаллаа
Хайлан уйлна, шувууд!
Загасны нүдэнд нулимс цийлэгнэнэ.
* * *
Хөнжлийн сэжүүр сөхөн
Намуухан салхи чихэнд
Намар ирлээ гэж шивнэв
* * *
Туулайн гүйдэл шиг салхи
Цай амттай, Дарс амттай!
Сартай шөнө дэндүү саихан!
* * *
Мөчрөөс мөчирт
Мөнгөн дуслууд мөлхөн урсана
Хаврын бороо…
* * *
Тэнгэрт сар цайрна
Оны суүүлчийн өдөр
Цэцгийн дохиурууд энд тэндгүй…

ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ХАЙКУ ШҮЛГИИН ХАНДЛАГА

11 сар 2nd, 2010

 

2006 онд Москвад болсон Монголч эрдэмтдийн бага хурал дээр Санкт-Петербyргийн Их сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш, монголч эрдэмтэн доктор, профессор Марина Петровагийн тависан “Орчин уеийн Монголийн яруу найраг дахи хайку шулгийн хандлага” сэдэвт илтгэлээс бидэнд ируулснийг хургэж байна. ,

 

Орчин уеийн дэлхийн утга зохиолийн уйл явцийг яруу найргийн торол болох хайкугуйгээр тосоолох боломжгуй юм. Уянгийн хайку /3 морт/ ни танка буюу таван морт шулэгтэйгээ адил Японий ундэсний яруу найргийг зуй ёсоор илэрхийлдэг билээ. Хайку гэдэг нэр томиёо ни Японд бур 17 зуунд хэрэглэгдэж бжээ. Гэвч утга зохиол судлалд 19 зуунаас эхлэн баттай оржээ. Энэ торлийг ундэслэгч ни М.Басё /1644-1694/ байлаа.

 

Басё оорийн гэсэн овормоц гоо сайханий узэл баримтлалийг боловсруулсан богоод энэ ни хайку торлийн яруу найргийн ундэс суури болсон бна. Энэ ни Японий гоо сайхний сэтгэлгээний цаашдийн хогжлийн чиглэлд ихээхэн нолоолоод зогсохгуй, утга зохиолийн оорийнх ни уйл явцийн шинж толовийг ч тодорхойлсон юм. Японд хайкуг эхлээд хошин шог шулэг гэж ойлгодог бсан боловч энэ томёо ни аажмаар байгалийг гол толов дурсэлсэн уянгийн яруу найргийг илтгэх болжээ. Цаашдаа хайку бичлэгийн торол ни дараах ундсэн хучин зуйлууд болох Японий болон Хятадийн сонгодог утга зохиол ялангуяа яруу найраг Японий яруу найргийн уламжлал, гоо сайханий уламжлалт ойлголт, буддийн гун ухааний узэл санаа, юуний омно Зэн-бyддизм, туунчлэн Хятадийн гун ухаантнууд болох Кунз, Лаоз, Жуанз нарийн сургаалуудийн нолоон дор хэлбэржин хогжсон бна. Ингэж Японий сонгодог яруу найргийн “Эртний” болон “Данрин” урсгал чиг бий болжээ.

 

Басёгийн яруу наираг гоо сайханий узэл баримтлал ни хайку торлийн хогжилд нолоолж тууний шави нар болон залгамжлагчдийнх ни бутээл туурвилд тусгалаа олсон юм. 20 зууний 70-аад оноос Монголийн яруу найрагт хайку торлийг нэлээд сонирхох болсон ни ажиглагдаж бна. Одоогоор зовхон хайку торлоор бичигдсэн хэд хэдэн яруу найрагчдийн туувэр гарчээ. Бидний бодлоор энэ ни монголчуудийн амидралд гарч бгаа нийгэм соёлийн оорчлолттой ч, мон орчин уеийн утга зохиолийн торлийн хурээн дэхи зарим шинэ чиг хандлагийн хогжилтэй ч холбоотой юм. Монголийн нийгэм илуу нээлттэй болж улс хоорондийн эдийн засаг соёлийн болон хувийн байнгийн бат харилцаа холбоо уусэн бий болж бна. Тухайлбал японий хэл соёл, утга зохиолийг сонирхох ни ихсэж бгаа билээ. Ногоо талаас орчин уеийн ялангуяа ургэлжилсэн уг болон яруу найрагт шинэ торол, хэлбэр уусэн бий болж хогжиж бна. Уунтэй холбоотойгоор орчин цагийн тэр тусмаа залуу яруу найрагчид хайку торлоор бичих болсон ни ерийн зуйл гэж санагдаж бна. Бур 19 зуунд монголч эрдэмтэн А.М Позднеев “Монгол хуний оюун санаа торолхийн бясалгагч чанартай. Уудам хурээлэлд эрх дураараа тусгаарлагдсан амидрал, салхинд халиурах овсний сэрчигнээнд сэрэх нам гум…” энэ бухэн монгол хунийг улам бур оортоо уусан шингэхэд ч нолоолсон биз ээ. Тэрээр нар сарний монхийн ээлжлэх урсгалийг харж, бнга хувирах уулсийг ширтэн, зурх сэтгэлд ни бух л ертонцийн уйл хэрэг тосоологдон буусан бна. Тэр байгалтай холбогдох сэжмээ хайж, туунийг хуний амидралтай харицуулан бодно…” гэж унэн зов тэмдэглэн улдээжээ. Уран бутээлч хун оорийгоо байгалийн нэг хэсэг гэдгээ мэдэрч, туунтэй сулэлдэн нэгдэж тууний сэтгэл тэнuuн, тодорхой байгалд нээлттэй болно. Байгали дэлхий ч сэтгэлд ариун мон чанараараа нэгдэнэ. Уунчлэн Д.Батбаяр ингэж бичжээ.

 

Безмолвно сижу у води
Много часов подряд.
Застийл недвижной горой.
Б.Лхагвасурэн “Говийн хурд”-дээ

 

Олмийн дэргэдээс хулан хулжиж
Магнай дээр шингэнэ
Нуд эцнэ.

 

Из-под ног вийбегает кулан
И во лбу растворяется.
Глаза устают. гэж огуулсэн бна.

 

Зэн буддизмаас эхээ авсан Мацуо Басёгийн гоо сайханий узэл, баримтлалаар бол яруу найрагч оорийн сэрэл мэдрэмжийн идэвхтэй бдлаа дарж, оршин буйгаа улдэн хоож, байгалийг сонсох ёстой юм. Хайкугийн сэтгэл ходолгох чадвар ни хувийн онго аясийг илэрхийлэх ёсгуй ажээ. Энэ ни яруу найргийн хуний мэдрэмжийг илэрхийлэхэд бус харин байгалитай нэгдэж буй уран бутээлчийн оюун санааний нэгдлийг тусгах зорилгоор тодорхойлогддог бна. Хайкуг яруу найрагчид оорийн хувийн сэтгэл ходлолоос бус харин туунд байгали амидралийн шууд бясалгал юу огов гэдгийг авах хэрэгтэй.

 

Алсийн ууланд
Буга урамдав уу даа?
Эндхийн будан сэрвэлзэв.

 

В далёких горах
Не олени ли бзребел?
Здешняя мгла всколихнуласи. /Г.Аюурзана/

 

Сар мандана.
Нууранд ховох навчис
Цагаахан.

 

Восходит луна.
Листия, что пливут по озеру
Беловатие /Т.Эрдэнэцoгт/

 

Басё хурээлэн буйг шулэглэхэд хайку хэмжээлшгyй боломжтойг нэг бус удаа бичиж байжээ. Тэрээр яруу найргийг хуний хурээлэн буй орчноос, юунаас ч олж болно, туунийг зовхон анзаарах л хэрэгтэй. Тэр энгийн зуйлд оршдог хэмээн огуулжээ. Хайкугийн зорилго бол амидралийн энгийн уйл явдлийн яруу сайханийг илэрхийлэхэд оршдог. Яруу найраг хуний одор тутмийн амидралд тулгарч бгаа дадал болсон зуйлийн ертонцийг оортоо шингээсэн, хуний “одор тутмийнх ни бодол” ни болох ёстой. Монголийн яруу найрагчид, бидний бодлоор оорсдийнхоо хайкуд хамгийн энгийн юмс узэгдлийн гоо сайхан, гун утга санааг нээн илруулж бна.

 

ДЭГГYИ НАС

 

Зулийн тосонд гараа тулэв
Zуух нойргуй-овоогийн жижууртэй шоно
Зуурдийн дурлал овор эзлэн, зууд тонхов.
Возраст непослушания
В масле лампади руку обжёг
Возле печи без сна с дедушкой дэжyрю
Преждевременная любови сердцем овладела, сон не идёт. /Л.Дашням/

 

 

Монгол хайкуд нуудэлчний ахуй аж амидрал тусгалаа олсон бдаг. Б.Лхагасурэн бичихдээ;

 

СОВИН
Бэлчээрт оройтсон ингэний хойноос
Буртийсээр, ижий хотол давна
Ботго буйлахаа болино.

 

 

Тооноор тусах сар
Тогоотой суунд мэлтийнэ
Зуний шоно. /З.С.Билигсайхан/

 

 

Басёгийн яруу найргийн гоо зуйн нэг ойлголт бол САБИ юм. Саби гэдэг н ганцаардаж гэгээрсэн, ахуйн уймээн самуунаас ангижирсан, тайван намуун байдлийн гоо сайханийг илэрхийлэх ойлголт буюу байгалитай нэгдэх болон тууний мон чанарийг мэдэрсний ур дунд яруу найрагчийг эзэмдсэн мэдрэмж юм.

 

 

Монголийн яруу найрагчид оорсдийнхоо хайкуд ганцаардлийг дурслэн узуулж бна.

 

 

Хоосон тэр ертонцд
Хачин амгаланг эдлэвч
Хамгаас ганцаардмал болов би.

 

 

В той вселенной пустой
Хоти и чувствую странний покой
Но из всех одинокою самой я стала /С.Оюунтогс/

 

 

Доорх хайкуд уянгийн баатар ни ганцаардалд орж хайртаасаа хагацсандаа гуниглаж бна.

 

 

Харанхуйд гэнэтхэн горхи шуугив
Ханигуй ганцаардан
Будчиж явснаа мартав. /Г.Аюурзана/

 

 

С.Оюунтогс олний дунд ганцаардаж буй тухай ийн дурсэлжээ.

 

 

Олний дунд ганцаар зогсох
Орог саарал цувтай хун
Оройн бороонд норох н…

 

 

Человек вв тёмно-сером плаше,
Он стойт одинокий в толпе,
Под дождём уж промок…

 

 

Монголийн яруу найрагт дорвон улирал уламжлалт сэдэв бдаг. Хайкуд ч энэ сэдэв тусгалаа олжээ. Яруу найрагчид байгалийг дурслэхдээ тухайн улиралийнхаа тохирох бдлийг гаргаж жилийн улирал, долоо хоногийн хугацаа мон хуний амидралийн тодорхой уеуудтэй харицуулдаг бна.

 

 

Овлийн удэш.
Огт танихгуй хуний
Инээмсэглэхийг олж узэхсэн

 

 

Зимний вечер.
Вот би увидети совсем незнакомого парня
Улийбку. /С.Оюунтогс/

 

 

Унинд хавчуулсан цувнаас
Ус дусална
Намар оройн удэш /З.С.Билигсайхан/

 

 

Хавар.
Хэн нэгний хуруу
Усэнд хурэх шиг.

 

 

Весна.
Словно чей-то палиций
Коснулиси мойх волос. /С.Оюунтогс/

 

 

ОРЧУУЛСАН Б.ИДЭРБАЯР

ХАЙКУ

11 сар 2nd, 2010

Эx сурвалж Доктор Ж.Батирээдүйн Блог ; http://iregedui.blogspot.com

Хайку буюу сенрю хэмээх нь яруу найргийн төрөл. Тэдгээр нь тус бүр арван долоон үеэс бүтэх гурван цуваанд 5-7-5 хээн дээр бичигдэнэ. Хайку голдуу улирал (kigo) ын тухай үзүүлэх бөгөөд Хайжин буюу хайку найрагчид голдуу зохиолын нэр (haigo)-тэй байдаг. Нэртэй хайкучдын нэг нь Мацуо Башо байсан бөгөөд тэрээр аялал хийх зуураа олон хайку бичжээ. Олон хүн өнөөдөр хүртэл хайку уншиж, бичсээр байгаа бөгөөд сонинууд хайкугийн булан гаргасаар байна. Сенрю гэдэг бол хайкутай ижил бөгөөд харин жаахан өөр талаас үзүүлдэг юм. Хайку бол уламжлалаараа яруу найрагчийн юманд хандах хандлагыг үзүүлдэг, илэрхийлдэг. Сенрю нөгөө талаас нь буюу өдөр тутмын амьдрлыг хошинooр үзүүлдэг.
HAIKU
Haiku and senryu are forms of poetry. They each have seventeen syllables in three lines in a 5-7-5 pattern. Haiku contain words indicating the season (kigo). Haijin (haiku poets) often have pen names called haigo. One of the greatest haijing was Matsuo Basho who wrote many haiku while traveling. Many people still enjoy reading and writing haiku today, and newspapers often have columns full of haiku contributions.
Senry has the same form as haiku, but a different focus. Haiku is traditionally about the poet’s reaction to objects they encounter. Senryu, on the other hand, is about daily life and is often comical.

“Сакура” цэцэглэж, хайку дэлгэрсний учир

11 сар 2nd, 2010

“Сакура” цэцэглэж, хайку дэлгэрсний учир

2010-10-09 16:49

Б.Лхагвасүрэнгийн:
Өлмий дээрээс хулан хулжиж
Магнай дээр шингэнэ
Нүд эцнэ

Г.Аюурзана:
Алсын ууланд
Буга урамдавуу даа
Эндэхэд будан сэрвэлзэв

Т.Эрдэнэцогтын:
Сар мандаж
Нууранд хөвөх навчис
Цагаахан

С.Оюунтөгс:
Өвлийн үдэш
Огт танихгүй хүний
Инээмсэглэхийг олж үзэхсэн

хэмээсэн Монгол хайкуг иш татаад Монголын яруу найрагчид бидний бодлоор өөрсдийнхөө хайкуд хамгийн энгийн юмс үзэгдлийн гоо сайхан гүн утга санааг нээн илрүүлж байна хэмээн дүгнэжээ. Монгол нутгийн хөрсөнд хаа хаагүй сакура дэлгэрэх адил Монголын яруу найрагчдын оюун санаанд “хайку” урган цэцэглэж буй. Сакура цэцэглэсэн нь Данзанравжаагийн ач, хайку дэлгэрсэн нь Б.Явуухулангийн буян бөлгөө. Энэ аугаа их учрал тохиолын тул энэ нүүрийг бэлтгэвэй.

Монгол туургатын хайку шүлгийн дээжис

Б.Явуухулан

Хавар

Хашаа бууцын хөлөөр
Хар турлиах сүрэглэн ирж
Хөлдүүс ховхлон гүйлдэнэ

Зун

Амаа өдөржин ангайн
Атан тэмээ нүцгэн биендээ
Хүйт мөрөөдөн зогсоно

Намар

Бургаст голын тохойн
Буруу эргэсэн цөөрөм дээр
Өнчин навч эргэлдэнэ

Өвөл

Өвөр нөмөрт бараантах
Өвөлжөө бууцны хөлөөд
Малын жим зурайна

Дармын Батбаяр

Эзгүй цагаан талд
Эхээс төрөөд би
Ийм их гуниг үзлүү
    * * *
Өөрөө би чинь
Өөрийнхөө дотор
Өнчин янзага шиг тэнэнэ

Б.Лхагвасүрэн

“Шувуун мөр” хайку шүлгээс

Намрын хонгор салхи

Бор шувуу нисэх биш
Салхинд хийсч ирнэ
Намрын сүүл сар
    * * *
Намар

Цэн тогорууг
Манан багалзуурдахад
Ингэн туйлаадас хаяна
    * * *
Хүн чулуу

Б.Ренчиний дурсгалд
 
Толгойг нь хугалсан хүн чулуун дээр
Тоймгүй олон хэрээ цуглаж
Нүдийг нь эрнэ
    * * *
Намрын шөнө

Унага хөхүүр дотуур тонгочих шиг
Айраг шөнөжин иснэ
“Гүүн зэл” хурхирна
    * * *

Д.Баасанжав

Тунгалаг цөөрөм

Үүлэн дунд
Загас хөөцөлдөнө
Үзэгдэх дүрс нь цөөрмийн ёроолд

Намар

Агаарт зурагдсан
Улиасны шар навчис
Алдран хийсэх нь намар ажээ
* * *

Г.Аюурзана

Адуу үүрсэх мэт шөнийн тэнгэрт
Аргамжаатай завь
Нэг бөхөлзөнө нэг зуларна
    * * *
Хуучин Бугатын зээлээр
Хуучирсан өнчин аялгуу
Өглөг хайж тэнүүчилнэ
    * * *

Е.Балжинням
 /ӨМӨЗО-ны яруу найрагч/

Өвсний үнэр авсан
Хэсүүл салхи
Байшингийн буланд  атирсаар

***
Хэсүүл саран
Байшингийн үүдээр
Илүү үг үнэрлэжээ
/”Íаранд ёсолсон хүүхэд” номноос/

П.Батхуяг

Өглөө өмссөн хуучин  цамц
Урьд өдөр нь уусан архины
Улаан үнэртэй
    * * *
Өтгөн хар үсэн дээр
Цагаан цас буух нь
Үзтэл бүхний ирээдүй
    * * *

Д.Баянтунгалаг

Хагацал мэт
Хар гантиг шөнөөр
Хавар гэнэт ирвэй

***
Хэдэн улаан навч
Хэний зүрхний дурсгал  вэ?
Хээр талд салхилна
    * * *
Шанзны мөөмөнд
Сэтгэлийн уруул өмөлзөнө
Шархадсан орхимжны  дууль уу?

Ж.Баярхүү

Өр нимгэрч
Үс унах нь
Өвөл ирж буй мэт
    * * *
Бүсгүй хүн дэрээ тэврэн
Бүүвэйн дуу хадаахад
Ган тайлагдам…
    * * *

С.Билэгсайхан

Өвс өвсөө
Үнсэх чимээг
Өнөөдөр л сонсов
    * * *
Ботго буйлахад
Борооны хар үүлс
Çамхрах шиг болов

***
Бөгтөр эмгэд шиг
Тахир моддын доор
Би ч бас бөхийн суунам
    * * *
Хөх нуурын буданг
Шөнөжин зүүдлээд сэрэхүй
Анхны цас öонхыг минь тогшив
    * * *
Хээр тал
Нам гүмхэн бараантана
Өвс гүйлдэнэ

Б.Галсансүх

Манай тагтан дээгүүр
Шонхор шувуу эргэнэ
Баян хот шүү
    * * *
Хүйтэн байна
Хана хүртэл
Ингэж хэлэв

Д.Ган-Очир

Хөлийн чимээ гарлаа
Хүлээнэ гэдэг
Ямар хэцүү вэ?
    * * *
Сэтгэлд гунигаа нуухад
Чи минь
Нүцгэн үзэгдэх хэцүү

Б.Занданхүү

Хэтэрхий үнэтэй цаг хугацааг
Дурсамжаар хучаад
Хэнэггүйхэн оршуулж  билээ
    * * *
Хоригдсон ялтны
Гавтай гар
Хүслээ атгажээ

Б.Идэрбаяр

Доголон могой
Таяг тулна
Наран эмгэн
    * * *
Бодол хөвөрнө
Бөөрөнхий дэлхий өнхөрнө
Эмгэн оймс нэхнэ

Ж.Лхагва

Намрын сүүлчийн навч
Дэгээнд орсон загас шиг
Эцсийн удаа цовхчино

Н.Найдансүрэн

Нулимс ганцаардахуйд
Зүрх ханьсахуй нь
Нэн гачлантай
    * * *
Намрын сарын нүд
Өглөө бүхэн
Нулимстай
    * * *
Хажууд байгаа атлаа
Хол санагдах
Хүн байх юм

Г.Нямдорж

Хоёр Түнэлийн оройд
Хүдэн манан татахад
Модон хөл минь даарав
    * * *
Аргалын хөх утаанд
Аараг толгод сая сэрж
Цасны ус урслаа

Ж.Олзвой

Ширээнээс сандал
Намхан байх нь
Өнөөдөр
    * * *
Өөгүй бөөрөнхий чулууг
Өнхрүүлж тоглоход
Голдоо ирмэгтэй

С.Оюунтөгс

Нулимс урсахдаа
Хацрыг илбэвч
Зүрхийг минь зүснэ

***
Хэн нэгний хуруу
Үсэнд минь хүрэх шиг
Хавар ирлээ
    * * *
Хүйтэн салхи
Бие эзэмдэхэд
Зүрх бүлээснэ
    * * *
Нулимс минь
Дуугүйхэн урсах нь
Даанч тод

Л.Өлзийтөгс

Эргэн тойрон цэнхэр цас
Энэ хүмүүс яаж
Шүлэг бичихгүй байж чаддаг юм бол
    * * *
Хөлд орж буй охины минь  өлмийд
Хожим
Салхи хүртэл хөндөлсөнө

***
Хөөрхий навчис
Хөсөр унахдаа
Хэвлийг минь зөөлөн шүргээдхэв

Г.Сонинбаяр

Хаврын цас
Намар хаялна
Хяруу
    * * *
Бүрхэг өдөр
Цонхон дээрээ
Нар зурнам
    * * *
Хүйтэн намрын
борооноор
Хүн бүхэн цусгүй

Л.Сэцэнцогт
/ӨМӨЗО-ны яруу найрагч/

Мөнгөн сарны туяанд
Далай царцсан шөнө
Төрсөн нутаг руугаа гүйнэ

Яруунайрагч Т.Эрдэнэцогтын xайкү

11 сар 2nd, 2010

Яруунайрагч Т.Эрдэнэцогтын xайкүний дээжээс Блог xаяг нь; http://www.tsogoo71.blogspot.com/

 

Тэр үдэш бороо орсон
Тэргэл саранд би
Хөлөө дүрж үзсэн…

***
Норсон туулай
Бут эрнэ
Салхи улам сэрүүснэ.
***
Гэрлийн хязгаарт харанхуй
Харанхуйн эхлэл гэгээ
Гэнэн дээ гэнэн, энэ ертөнц.
***
Бороо хүлээсэн
Хаврын өдрүүд шиг
Бодол минь тогтож ядна.
***
Цаг хугацааны өмнө
Алгаа тосов
Царайгаа ч харуулсангүй дээ
***
Сэтгэл минь чамд
Бүх л юмс багтана
Ганцхан би л багтахгүй

Mongolian haiku

11 сар 2nd, 2010
Яруунайрагч Т.Эрдэнэцогтын xайкүний дээжээс Блог xаяг нь; http://tsogoo71.blogspot.com

The day started
With your smile.
I wish every morning be like this.
* * * * * * * * *
Old stars
Leave for horizon .
Dawn gets more stones
* * * * * * * * *
Thunder roars
I pray
With god
* * * * * * * * *
I dreamed
Of a long gone smile
And found the moon next to my pillow.
* * * * * * * * *
A childhood friend suddenly
Enters the room
It temps me to the playground
*** *** ***
River flows away
Leaving the trees along its bank
In sadness
*** *** ***
It shows in flurries
At the peak of the mountain
In traveler`s tent the watch wood is wet
*** *** ***
Stars swirl about in water
The more you great
The more they get
*** *** ***
Autumn sky
Fills with leaves
Leaving trees bent
*** *** ***
Camp-fire desires
To equal the sun
The night will assert this
*** *** ***
Like a clot of white clouds
Someone`s sadness
Floats in the wine glass
*** *** ***
A ten-legged spider
Swings in the air
Life space is not found by legs

Like spring days
Longing for rain
My thoughts find no rest
*** *** ***
Dream birds
Sing their songs
Sign of a faraway friend to come along?
*** *** ***
On the water surface
Mountains undulate
While the wind rests in the haze
*** *** ***
At the mountain next to the cliff
Fata Morgana center
The sun burns, still no tame
*** *** ***
Thousand s of rain drops
Become flowers
Day the day
*** *** ***
River stones give flower colors
grasshoppers give water`s scent
in the Gobi evening
*** *** ***

she smiles
but with purpose
in other`s directions
*** *** ***
At the end of light-darkness
Darkness starts with light
how naïve is the world
*** *** ***
a star shoots
Somewhere
A flower must be growing
*** *** ***
Water-weeds swim
Like fish in the pool
Under a grass-green moon
*** *** ***
Like an orphan camel calf
White clouds distance
Winter is in coming
*** *** ***
Candle light gets dim
Shadows are threatened
Only Gods are peaceful
*** *** ***

From the mountain in the west
The darkness moves
In the ravine in the east an owl wakes up
*** *** ***
Autumn wind
No traces of it
But it`s everywhere
*** *** ***
A wet rabbit
Looks for a bush
While the wind gets cooler
*** *** ***
With the flap of a butterfly`s wings
The wind raises from the silence
The storm has started…
*** *** ***
A small bird
Makes waters splash and shadows scatter
How about my mind?
*** *** ***
All grasses are bent to direction
Where the sun rises
what a long might!
*** *** ***

Hoar-frosts on top of every grass
As would the girl stare at me
I dreamt of a dawn
*** *** ***
In autumn night
All roads look white
But destination is dark
*** *** ***
Wind and flower
Call each other
Smile ,all around
*** *** ***
Were there no flowers
Is this world
Where songs would come from?
*** *** ***
He was saw off
For his last journey
Temple bells remain dumb
*** *** ***
In a poplar`s shadow
The sun is fallen a sleep
Leaves rustle
*** *** ***

Snow melts
Wet shoes give anemone scent
Even sunshine is blue
*** *** ***
Autumn wind
Like a horse herd went through
And crushed the grass and the flowers
*** *** ***
Spring water
With a swilling sun in it
Ice cold
*** *** ***
The lady in the neighborhood
Was aging in autumn and again young in spring
Forty winters have passed
*** *** ***
In the spring wind
Bulrushes are noisy
Extending the sounds of the fish
*** *** ***
Waiting for the fish
Jump up
The sun spends the night over the water surface
*** *** ***

A small bird expelled from its nest
Flutters at the door
It must have bee wind, in it`s previous life
*** *** ***
A meditating moon
Like the butterfly
Looks for remoteness
*** *** ***
Sky becomes rainy
Earth smells
From somewhere
*** *** ***
After birds flying in string
Clouds leave
Flowers with tears in their eyes
*** *** ***
Camel shadow
In shortest
An midday
*** *** ***
A pair of traces
Enters the woods ,deep
Tears knot in the throat
*** *** ***

МАНАНТ ЗӨРГӨӨР…

11 сар 2nd, 2010

Яруунайрагч Ш.Батболдын xайкүний дээжээс Блог xаяг нь; http://burhani-ur.blog.banjig.net/

Чи бидэн хоёр
Чимээгүй алхана
Сар дагасаар л…
***
Гүйгүүл морь
Нутгаа олохуй
Гумуда дэлбээ хумьжээ
***
Манант зөргөөр
Гөрөөс цогих нь
Маргааш аж
***
Унаж яваа
Улаахан навч
Уруул тэмтэрнэ…
***
Шүлгээ гүйцээх гэтэл
Мөр дутна
Зүүднээсээ л эрэхээс дээ…

2010 оны 3- сарын шүлгүүд

11 сар 2nd, 2010

2010 оны 3- сарын шүлгүүд

Намрын нуурын эрэгт сууxуй
Галуудын ганганаан бүгтxэн
Зүрхэн дотогшоогоо…

***
Гол урсана
Долгионд нь
Дотроx сэтгэл минь гүвэлзэнэ

***
Даанч ширүүн  байна даа намрын салxи
Давалгаа босч ирсэнээ
Тэндээ цацран замxрана

***
Зүүн урдаас нар мандаx нь
Зүрxэн дотроос минь юм шиг
Xав xалууxан…

***
Голын мөс гэсжээ
Xувинтай ус минь мэлтэлзээд
Уйлж байгаа юм шиг санагдлаа

***
Анxны борооноор
Арын цэцэрлэг дэxь сандал минь xүртэл
Ногоон туяа суужээ

***
Xөдөө xээрийн салxинд
Xөx тогорууны зогдор сэвэгнээд
Xөндий дүүрэн будан татвай

***
Цаашлан xолдон одоxод чинь
Цасан дээр гарсан мөр чинь
Улам улам гүнзгийрэн xарлана

***
Урсаx голын усанд
Уруугаан xаран xэвтэж байгаа ч юм шиг
Усан бороо өдөржин шаагина

***
Настай өвгөний тулсан
Нарийxан таягны сүүдэр
Замыг минь тушчиxав

***
Өнxрүүлж тоглодог төмөр цагираг минь
Өвсөн дунд зэврэн xэвтэнэ
Өмдний шуумаг өөд аалз өгсөнө

***
Голын мандалд босоx
Гогцоо гогцоо долгис
Юуг ч юм, надаас асууx шиг санагдана

www.tarmag32.delhii.net