Монгол хайкү
Osobu-гийн блогт хайкү гэсэн бичлэг тавигджээ. Аюурзанын бүтээлүүдээс танилцуулж…
Монголын зохиолчдоос Явуухулан гуай 60-аад оны үед хайкүгийн тухай судалж, өөрөө ч хайкү бичиж байсан гэдэг. Сүүлийн үед Аюурзана нэлээн судалсан юм шиг санагддаг. Гэхдээ Аюурзана япон хэлгүй (гэж бодож байна, эндүүрсэн бол уучлаарай) учраас англи орос руу орчуулагдсан хайкүг харж, уншиж судалсан болов уу.
http://osobu.blogspot.com/2007/05/blog-post_24.html
Эхний хоёр хайкү хэт хоорондоо төстэй, нэг хэлбэрт баригдсан юм шиг санагдав. Гэхдээ
Үг хэлмэгц
Уруул жиндэнэ
Намрын салхи
гэсэн илэрхийлэл тун дажгүй.
Мацүо Башоогийн нэг хайкүгаар өнөөдрийн бичлэгээ өндөрлөе.
里ふりて柿の木もたぬ家もなし
Сато фүритэ Каки но ки мотанү Иэ наши
Нутагтаа харилаа
Какигийн модгүй
Айл алга аа
Энэ хайкүгаа Башоо Гэнрокүгийн 7 дахь он (1694)-ы намар бичсэн гэж үздэг. Удаан хугацаанд нутагтаа очоогүй байсан тэрээр төрөлх тосгондоо очихдоо айл бүрийн хашаанд Каки жимсний мод (Хаш жимс) байхыг анзаарчээ. Какигийн мод нь үр жимс өгдөг болтлоо маш олон жил болдог. Тиймээс үр жимс нь боловсорсон какигийн мод айл болгоны хашаанд байна гэдэг маань тус тосгоны олон жилийн түүхтэй, амгалан тайван болохыг илтгэнэ.

8 сар 15th, 2007 at 5:28
Ynexeer saikhan sanagdlaa Bi iag ene chigleleer dagnaj bicheed nileed xeden jil boolj bna…tegeed sayxan bas HAIKU gedeg nertei blog delhii neted neelee oroldsoor baigaad PC ogt medehgyi xyn chini xynii nutagt tsagaa tylaxaar syrdag l im bna Bi Awstrit amidarchbaixdaa Wieniin nomiin sand Helmut gedeg neg zaluutai taniltssan im ter xaiku bichdeg asar ix medleg bolowsroltoi zaluu baisan Ter byr olon ylsiin xaikugiin klubyydiin syljeeg xyrtel meddeg gesen…Italiin Miland bas neg Xaikugiin klubiin syrag gargaad ochij amjaagyi…
Za xo tegeed odoo estoi zyzaarna daa…xo Xaikugiin ertontsiin erhem xyntei …minii blog yryy orj xaiku unshaarai Mongoloos garsanaas xoish ewropiin araw shaxam ornoor tenelee ingej iwaxdaa 2 xaikugiin nom bichsen bas neg yrt shylgiin nomtoi…Za tegeed zaxia bicheerei minii mail xayagaar Bi end Based zoriulj bichsen xaikugaa bichij yldeelee
Namriin boroo zysrene
Tsoormiin ysand zyyn tsagirag
Minii nulims ch bas neg tsagirag
Er ni Mongold bol ereed onoos xoish torson xaiku bichdeg iaryy nairagchidiig Darma Batbayar gedeg toriin shagnalt zoxiolch toryylsen im shyydee Nileed xeden xaikugiin nom torsonii bygdiix ni omnox yg ter erhemseg ix xyniix baigaa im…Ooroo ch bas xaiku bichdeg xyn…za tyr bayrtai xyrdan mail bicheerei ok amjilt xyse
8 сар 25th, 2007 at 14:14
Сайн байна уу.
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Таныг хайкү блогийг хамтран хөтлөхийг урьж байна. Таны хайкүгийн мэдлэг мөхөс минийхээс илүү бололтой. Хайкүд дуртай монгол хүмүүсийн тоог нэмж, хайкүгийн гоо сайхныг хамтдаа хүмүүст хүргэцгээе.