Хайкүгийн цуглаан
Монголд орчин үеийн утга зохиолыг хөгжихөд түлхэц болсон нэг зүйл бол утга зохиолын дугуйлан, цуглаанууд байлаа. Энэ тухай манай алдарт зохиолчид ч дурсаж бичсэн байдаг. Долоо хоног болгон цуглаад сүүлийн үеийн бүтээлүүдтэй танилцан, шүүмжилж, нэг нэгнээ хурцалсан ийм л орчноос сайн зохиолч найрагчид төрөх нь аргагүй билээ.
Японд ч бас хайкүгийн цуглаан байдаг бөгөөд тэнд ажилладаг монгол залуу цуглаанд очиж үзсэн тухайгаа бичсэн бичлэгийг эндээс уншина уу.
Түүний танилцуулсан хайкүнүүд ч бас сонирхолтой байлаа.
夜の蝉人生変えないラジオ
Ёрү но сэми
Жинсэй каэнай
РажиоШөнийн сэми
Амьдрал үл өөрчлөх
Радио
Сэми гэдэг нь нэгэн төрлийн голио бөгөөд нэлээн хэдэн жил газар доор авгалдай байгаад, зуны халуунд нас бие гүйцэн гарч ирэн хосоо хайж дуугаран, үржилд ороод тэгээд л үхдэг амьтан. Зун л үзэгддэг тул улирал заасан үгэнд тооцогддогийг дээрх бичлэгт дурьдсан байгаа. Хайкүгийн тайлбарыг ч мөн дээрх бичлэгээс уншаад сонирхолтой санагдах биз ээ.
夏痩せのくびのほね恐竜の形
Нацүясэ но
Күби но хонэ
Кёорюү но катачи
Зуны халуунд турсан
Хүзүүний яс
Үлэг гүрвэл мэт
Сайн орчуулж чадсангүй. Хайкүгийн сонгодог хэлбэр болох 5-7-5 гэсэн хэлбэрээс зөрсөн боловч маш сайхан зүйрлэл болжээ.
Зуны халуунд хүний хоол идэх дуршил буурч, турдаг. Үүнийг илэрхийлсэн Нацүясэ гэдэг нь улирал заасан үг болно. Аагим халуунд гэртээ сууж байхдаа хамт байгаа хүнийхээ турсныг гайхан ажиглаж байтал хүзүүний яс нь үлэг гүрвэлийг санагдуулсан бололтой.