Архив 'Орчуулга' Category

Мөөг

Мягмар, 1 сар 22nd, 2008

松茸の香を地に返し山眠る (松下利郎 神奈川県鎌倉市)
Мацүтакэ но каори о чи ни каэши яма нэмүрү (Мацүшита Тоширо Канагава аймаг, Камакүра хот)
Мөөгний үнэрийг
Эх дэлхийдээ шингээж
Уул нойрсоно
Нээрээн тийм байна шүү, бүх мөөгийг хүн түүгээд дуусгачихдаггүй шүү дээ. Мөөгнүүд дунд хүнд олдолгүй нуугдан, газар дэлхийдээ шингэдэг мөөг маш олон байх ёстой. Газар дэлхий маань ёстой л яндаж баршүй далай шиг баян юм аа.

Гарчиггүй бичлэг

Лхагва, 5 сар 9th, 2007

Ямамүра Ибүки
秒針溶けて八月十五日
бёо шин токэтэ хачи гацү жүү го ничи
Секундын зүү хайлах
Наймдугаар сарын
Арван таван

Наймдугаар сарын дунд үе гэдэг Японд ид халуу шатдаг үе. Үүнийг зохиогч секундын зүү хайлж буйтай зүйрлэсэн бол, секундын зүү ширтэж буй завтай байна гэдэг нь зуны амралтыг илэрхийлж байна. Түүнчлэн цаг хугацаа урсан өнгөрч, нэг л мэдэхэд дахиад 8-р сарын 15-ны өдөр [...]

Гарчиггүй бичлэг

Лхагва, 5 сар 9th, 2007

Кокүбүн Мичико
消ゆるまで虹見て立てる少女かな
киюүрү мадэ нижи митэ татэрү шожо кана
Агаарт уусан шингэх
Солонгыг ширтэн зогсоо
Бяцхан охин

Энэхүү хайкүг уншихад алсыг тольдон зогсч буй бяцхан охины дүр төрх сэтгэлд бууна. Хайкүг зохиогч нь (эмэгтэй хүн) охиныг хараад өөрийн бага насыг дурсан санах тэр агшинд уг хайкү тархинд нь зурсхийн орж ирсэн ажээ.

Гарчиггүй бичлэг

Лхагва, 5 сар 9th, 2007

Какиүчи Каорү
潮風の止み夏つばめひるがへる
шио казэ но ями нацү цүбамэ хирүгаэрү
Зун цаг, далайн хөвөө
Сэвшээ салхи намдаж
Хараацай бүжиглэнхэн наадна

Зун цаг, далайн эргийн хот. Алтан хараацай дүүлэн нисэн эргэлдэнэ. Анзаарвал далайн сэвшээ салхи намдсан байх ажээ. Зуны өдрийн цаг агаарын байдал болон амьд байгалийн хоорондын үл анзаарагдам холбоог дүрсэлсэн хайкү.

Гарчиггүй бичлэг

Лхагва, 5 сар 9th, 2007

Ямада
古新聞折られて鶴に原爆忌
Фүрү шимбүн орарэтэ цүрү ни гэнбакү ки
Хуучин сонингийн цаас
Нугаланхан хийсэн тогоруу
Цөмийн бөмбөгийн аюулыг сануулна.
Хирошима дахь “Энхтайвны цэцэрлэгт хүрээлэн”-д очсон зохиогч сэтгэгдлээ ийн хайкүгээр илэрхийлжээ.

Гарчиггүй бичлэг

Лхагва, 5 сар 9th, 2007

Накамүра Күсатао
思ひ出も金魚の水も蒼を帯びぬ
Омойдэ мо кингёо но мизү мо ао о обинү
Алдрай насны дурсамж
Алтан загасны хоргон дахь ус
Аль аль нь хөхөлбөр туяатай болж

Гарчиггүй бичлэг

Лхагва, 5 сар 9th, 2007

Танэда Сантоока
ふるさとの水をのみ水をあび
Фүрүсато но мизү о номи мизү о аби
Эх нутгийнхаа
Усаар ундалж
Усанд булхана, би

Гарчиггүй бичлэг

Лхагва, 5 сар 9th, 2007

松尾芭蕉
旅に病んで夢は枯野をかけめぐる
Мацүо Башоо
Таби ни итандэ юүмэ ва карэ но о какэмэгүрү
Урт аяны замд бие минь чилээрхлээ
Удаан хүлээсэн аялал минь замхарч
Уйтгарт өвлийн талд мөрөөдөл болон хийслээ
Бас нэг хувилбар:
Аяллын замдаа өвдлөө
Алслан одох хүсэл минь л
Аян замаа хөөн өвлийн талаар…